Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүн болж, Я.Содбаатар МАН-ын ЕНБД болох уу

Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүн болж, Я.Содбаатар МАН-ын ЕНБД болох уу

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжээд байна. Харин удахгүй УИХ-ын чуулган хуралдаж, түүнийг Ерөнхий сайдад томилох бололтой.

Тэгвэл энэхүү үйл явдалтай зэрэгцэн Л.Оюун-Эрдэнийн танхимыг ямар хүмүүс бүрдүүлэх бол гэсэн асуулт гарч эхлээд байна. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүн болж, Шадар сайд асан Я.Содбаатар МАН-ын ЕНБД-ын албан тушаалд очно гэх мэдээлэл байна.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Соёлын сайд С.Чулуун, ХХААҮ-ийн сайд н.Мэндсайхан нарын сайд нар чөлөөлөгдөнө гэсэн мэдээлэл байна.