ВИДЕО: Мөнгөнзавьяагийн нүхэн гарцыг Улаан номд орсон ховор амьтдын зургаар гоёж, “Нээлттэй галерей” болгон шинэчилж байна

ВИДЕО: Мөнгөнзавьяагийн нүхэн гарцыг Улаан номд орсон ховор амьтдын зургаар гоёж, “Нээлттэй галерей” болгон шинэчилж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хүнсний 20-ийн урд байрлах Мөнгөнзавьяагийн явган хүний нүхэн гарцыг залуучууд нэгдэн Монгол орны өв соёл, онгон байгалийг таниулах бүтээлч орон зай, “Нээлттэй галерей” болгон өөрчлөх ажлыг эхлүүлээд байна.

Анх 1988 онд ашиглалтад орсноос хойш тус нүхэн гарцад таазнаас ус шүүрэх, гэрэлтүүлэггүй болох, бохирдох зэрэг асуудлууд тасралтгүй гарч байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 онд томоохон урсгал засвар хийгдэж байжээ. Харин энэ удаад “Volunteer Mongolia” ТББ-ын сайн дурын залуус болон залуу уран бүтээлчид хамтран хотын өнгө үзэмжийг сайжруулахаар гар сунгасан байна.Тус шинэчлэлийн хүрээнд гарцын ханан дээр зүгээр нэг зураг зурах бус, Монгол орны Улаан номд орсон нэн ховордсон болон ховор амьтад, байгалийн үзэсгэлэнт газруудыг дүрсэлж буйгаараа онцлог юм. Одоогоор залуус Увс нуур, Хөвсгөл далай, Отгонтэнгэр хайрхан зэрэг байгалийн гайхамшгуудаас гадна дэлхийд нэн ховордсон говийн баавгай болох Мазаалай, өндөр уулын эзэн Цоохор ирвэс зэрэг амьтдын дүр төрхийг уран зургаар амилуулаад байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү бүтээлч ажлыг орчин үеийн урлаг болон гэрэлтүүлгийн шийдэлтэй хослуулан иргэдэд аюулгүй, таатай орчин бүрдүүлэхээс гадна өдөр тутамд зорчиж буй иргэдэд экологийн боловсрол олгох, зэрлэг байгалиа хайрлан хамгаалах сэдэл төрүүлэх чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо.

ВИДЕО: