Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдэж, сурагчид дөрвөн улиралтай хичээллэхээр болсон. Тодруулбал, нэгдүгээр улирлын хичээл есөн долоо хоног үргэлжилж, 10 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Үүний дараа сурагчид нэг долоо хоног амарна.
