ВИДЕО: “AirCar” компанийн нисдэг машин анхны туршилтын нислэгээ хийжээ

ВИДЕО: “AirCar” компанийн нисдэг машин анхны туршилтын нислэгээ хийжээ

“KleinVision”-н охин компани болох “AirCar” компани нисдэг машины анхны туршилтаа хийжээ. Словак улсад хийгдсэн нисдэг машин анхны туршилтынхаа үеэр 1500 футын өндөрт хөөрч, хоёр хөөрөлт, буултыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Тус компанийн хөгжүүлэгчид уг нисдэг машиныг өөрөө явах систем бүхий, такси үйлчилгээнд ашиглахад тохиромжтой гэж үзэж байгаа юм. Авто машин ердөө гурван минутын дотор нисэх онгоц загварт хувирах чадалтай. Түүнчлэн энэ удаа нислэгийн туршилт хийгдсэн загвар нь 1100 кг жинтэй бөгөөд нислэг тутамд 200 кг нэмэлт ачаа даах чадвартай байна.

ҮЗЭХ: