УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Нийслэлийн прокурорын газраас УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн юм.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан”-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Пүрэвбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн байна.