ТЦА: Согтуу жолооч осол гаргасны улмаас дөрвөн хүн гэмтжээ

ТЦА: Согтуу жолооч осол гаргасны улмаас дөрвөн хүн гэмтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол орох төв замд зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 00:34 цагт ОБЕГ хүлээн авчээ.  Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 12 км замыг туулан 00:49 цагт очиход “Приус-20” загварын суудлын автомашин, Приус-20 загварын суудлын автомашинтай мөргөлдсөнөөс иргэн Ш /67 настай, эрэгтэй/, А/13 настай, эрэгтэй/, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэн П/21 настай, эрэгтэй/, Т /22 настай, эрэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 12 минут ажиллаж аварч гарган ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04:20 цагийн үед Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг, Цагаан булаг гэх газарт” Kia Bongo” загварын автомашин онхолдсон ноцтой осол гарчээ. Ослын улмаас зорчигч 28 настай, эмэгтэй Н амь насаа алдсан байна.