Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд Д.Амарбаясгалан нэр дэвших үү

Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд Д.Амарбаясгалан нэр дэвших үү

Саяхан болж өндөрлөсөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 34 суудал авсан. Улмаар Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазар томилогдож, тэрээр УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзсан юм. Тодруулбал, тэрээр энэ оны зургадугаар сард болж өндөрлөсөн УИХ-ын ээлжит сонгуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин, ялалт байгуулаад байсан билээ. 

Тэгвэл тус дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуулийг ирэх 2021 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт хийнэ гэж саяхан мэдэгдсэн. 

Иймд тус нөхөн сонгуульд МАН, АН-аас нэр дэвших хүмүүс намын удирдлагууддаа нэр дэвших хүсэлтээ уламжилсан гэх мэдээлэл байна. Тухайлбал, АН-аас ТНГРИ группийн эзэн гэх Г.Очирбат нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Тэрээр өнгөрөгч сонгуулиар УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн юм. Харин МАН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшиж магадгүй байгаа ажээ.