Х.Нямбаатар сайдыг “шүүмжилсэн” хэмээн жүжигчин Б.Навчаад яллах дүгнэлт үйлджээ

Х.Нямбаатар сайдыг “шүүмжилсэн” хэмээн жүжигчин Б.Навчаад яллах дүгнэлт үйлджээ

Жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн фейсбүүк хуудсандаа Хууль зүйн сайд Х.Нямбаатарын баталсан хуулийг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлжээ.

Харин Х.Нямбаатар сайд түүний бичсэн постонд эмзэглэж, жүжигчин Б.Навчааг шүүхэд өгсөн бөгөөд улмаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” хэмээн заасан байдаг.

Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар Үндсэн хуулийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шүүхэд өгч буй нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд байна. Тэрээр саяхан сэтгүүлчид болон цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд 1-5 жилийн хорих ял оногдуулах хуулийн төсөл боловсруулсан нь мөн олны дургүйцлийг төрүүлсэн бөгөөд зөвхөн жүжигчин Б.Навчаа биш бусад энгийн иргэдийг ч үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шүүхэд өгсөн гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.