Гал түймрийн улмаас гурван настай хүүхэд энджээ

Гал түймрийн улмаас гурван настай хүүхэд энджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  гуравдугаар хороо, 44 дүгээр байрны нэгдүгээр орцонд айл шатаж байна гэсэн дуудлага өчигдөр  10:55 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгджээ. 

Алба хаагчид иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минутад унтраасан байна. Уг гал түймэрт 7 настай эрэгтэй Ц, гурван настай эрэгтэй Д нар  угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүргэх замд  гурван настай эрэгтэй Д  нь шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Галын шалтааныг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа аж.  Дашрамд дурдахад, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон төдийгүй цоожилсноос үүдэн хүүхдүүд амиа алдсан гэх мэдээлэл байна.