Б.Ууганбаяр: УОК-ын Шуурхай штаб шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй

Б.Ууганбаяр: УОК-ын Шуурхай штаб шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын ажилтнууд 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд ажлын байрандаа шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Тийм зүйл болоогүй. Баярын арга хэмжээ зохион байгуулаагүй" гэх хариултыг хэвлэл мэдээллийнхэнд өгөөд байна. Энэ талаар зарим хэвлэлд “өнгөрөгч сарын 30-ны өдөр тус штабынхан  хоол унд гаднаас захиалж, бие биедээ шагнал өргөмжлөл өгч баярлацгаасан байна. Ард иргэдийг гэрт нь хоричихоод өөрсдөө дэглэмээ зөрчин шинэ жил тэмдэглэж байгаа нь эрсдэл үүсгэж байна” хэмээн мэдэгдсэн юм.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө