Хулгайлсан адууны дотор гэдсийг голд урсгаж, арьс ширийг нь шатааж байжээ

Хулгайлсан адууны дотор гэдсийг голд урсгаж, арьс ширийг нь шатааж байжээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Бөөн бургас гэдэг газраас иргэн Х.Эрдэнэболдын саарал азаргатай 32 тооны адуу хулгайд алдагджээ.

Ингээд олон хоног цагдаагийн байгууллагатай хамтран хайсны эцэст Булган аймаг Орхон сумын Хужир булан гэдэг газраас олох үед бүлэг хулгайчид тус азарга адууг төхөөрч байхад нь үйлдэл дээр нь илрүүлэн, баримтжуулж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тус хэргийг үйлдсэн этгээдүүд ул мөрөө баллахын тулд төхөөрсөн адууны арьс, толгой, шийрийг шатааж, гэдэс доторыг нь Орхон голд хаяж байсныг тогтоожээ. Одоогоор уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн байгууллага баримтжуулан шалгаж байгаа аж. Тиймээс ард иргэдийг сонор, сэрэмжтэй  байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.