ВИДЕО: МИАТ-ын карго онгоцоор БНХАУ-аас иргэд нууцаар ирснийг УОК “тамирчид” гэж худал мэдэгдсэн үү

ВИДЕО: МИАТ-ын карго онгоцоор БНХАУ-аас иргэд нууцаар ирснийг УОК “тамирчид” гэж худал мэдэгдсэн үү

Манай улс хөл хорио тогтоож, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авч ирэх “МИАТ компанийн зэрэг агаарын тээврийн компанийн тусгай үүргийн нислэг”-үүдийг тодорхойгүй хугацаагаар цуцалсан. 

Иймд манай улсын жирийн олон иргэд БНСУ зэрэг гаднын улс орнуудад гацаж, эх орондоо ирж чадахгүй хүндхэн нөхцөл байдал байгаа юм. Гэтэл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд “МИАТ-ын карго нислэгт, зарим төрийн өндөр албан тушаалтан, эрх бүхий хүмүүс багтаж, нууцаар ирсэн” талаар манай сайт мэдээлж буй. 

-УЛС ТӨР, УРЛАГ СПОРТЫНХОН БУСАД ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮ ЭРХТЭЙ ЮУ-

Тодруулбал, өчигдөр 11 цагийн орчимд Буянт-Ухаа нисэх буудалд газардсан нэр бүхий агаарын тээврийн компанийн онгоцоор мөн л цөөн тооны иргэд Монголд ирсэн талаар бид мэдээлсэн. Учир нь тусгай үүргийн бүх нислэгүүдээ цуцалсан гэж УОК-оос мэдэгдэж байгаа ч цөөн тооны иргэдэд ийнхүү давуу эрх эдлүүлж байгааг иргэд эсэргүүцэж байгаа юм. 

Харин дээрх мэдээллийн дараа Улсын онцгой комисс /УОК/ “Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирсэн. Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарласан” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо, Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой байтал, УОК-оос “Улс төр урлаг спортынхон бусад хүмүүсээс илүү эрхтэй” гэж мэдэгдэж байна уу гэлтэй. 

Нислэгийн хуваарь

-ГУАНЖОУ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦ БУЯНТ-УХААД ГАЗАРДЖЭЭ -

Гэтэл УОК-оос мэдэгдсэн тус онгоц нь “Хүннү Эйр” ХХК-ийн онгоц ч биш МИАТ-ын карго онгоц байсан гэх бөгөөд тус нислэгээр “тамирчдын нэрийг барьж БНХАУ-аас өөр хүмүүс манай улсад ирж “Тэмүүжин” зочид буудалд байж болзошгүй гэх мэдээлэл байна. 

Учир нь өчигдөр /2020.01.14/ Олон улсын нислэгийн хуваарьт БНХАУ-ын Гуанжоу хотоос 7:49 цагт хөөрсөн МИАТ компанийн онгоц 11:37 цагт Улаанбаатарт газардана гэж мэдэгджээ. Харин олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн Буянт-Ухаад газардаж зорчигчид нь Тэмүүжин зочид буудалд тусгаарлагдсан тус онгоц нь МИАТ компанийн лого бүхий онгоц байгаа юм. Дээрх видео бичлэгээс үзнэ үү.