Улсын дээд шүүх Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүх Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хянан хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр (2021.01.15) Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ.

2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр дээр хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарласан ч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хэлэлцээд шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн юм.