"НӨАТ-ийн сугалаанд хожсон азтануудыг шалгаж байна"

"НӨАТ-ийн сугалаанд хожсон азтануудыг шалгаж байна"

Сүүлийн үед цахим орчинд и-баримт аппликейшний IT ажилтан гэр бүлээрээ 30 удаа өндөр дүнтэй сугалаанд хожсон гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл мэдээлэлд ойр байдлаа ашиглан НӨАТ-ын сугалаанд удаа дараа хожиж байна гэх гомдол мэдээлэлийн дагуу тус асуудалд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/ шалгалт хийхээр болсон юм. Үүний дагуу өнөөдөр ШӨХТГ-аас НӨАТ-ийн сугалаагаар супер азтан болсон хүмүүс, IT ажилтан болон хамаарал бүхий хүмүүс азтан тодорсон эсэхийг шалгаж байгаа аж.  

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өнөөдөр IT болон шалгарсан азтануудыг хянан шалгах ажил хийгдэж байна. Бөмбөлөг бол таны хожих мөнгө юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ сугалааны азтанг шалгаруулаад байгаа бөмбөгийг шалгасан тухайг мэдээлсэн. Тус бөмбөгийн жинг үзэх нь зайлшгүй хийх ёстой нэг ажил. Бөмбөг нь хамгаалалтын саванд байдаг бөгөөд тусгай лацаар дарагдан татвар, цагдаагийн байгууллагын хяналтад байдаг. НӨАТ азтан шалгаруулах нэвтрүүлэг явуулах болгонд шалгагддаг бөгөөд ямар ч хөргөгчид хийдэггүйг хэлье. Бөмбөг болон үлээж байгаа төхөөрөмж цэвэр” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.