Согтуурсан үедээ эхнэрийнхээ аминд хүрч, гэртээ гал тавьжээ

Согтуурсан үедээ эхнэрийнхээ аминд хүрч, гэртээ гал тавьжээ

Энэ сарын 21-нд Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцанд гал гарч, дотроос нь эмэгтэй хүний цогцос олдсон талаарх мэдээлэл иргэдийг айдаст автуулаад байна. Тухайн өдөр “Гал гарч байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход 23 настай эмэгтэй амь насаа алдсан байсан нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус хэрэг нь гэр бүлийн маргаанаас үүдсэн байж болзошгүй бөгөөд талийгаач эмэгтэйн нөхөр болох 30 настай эрэгтэй нь согтуурсан үедээ эхнэрийнхээ хоолойг боож, амийг нь хөнөөн ул мөрөө баллахын тулд хувцасыг нь шатааж, гал тавьсан гэжээ. Харин хамгийн аймшигтай нь уг хэргийг үйлдсэнийхээ дараа нэг настай хүүхдээ талийгаачийн хажууд үлдээгээд зугтсан байсан бөгөөд хөршүүд нь гал гарч байгааг мэдэн дотогш орж, хүүхдийг аварсан байна. Хэргийг одоогоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд талийгаачийн хүүхдийг улсын асрамжид өгчээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө