Халдвар авсан ЭМЯ-ны ажилтан Т.Мөнхсайханыг албан тушаалд нь үлдээх жагсаалыг зохион байгуулсан уу

Халдвар авсан ЭМЯ-ны ажилтан Т.Мөнхсайханыг албан тушаалд нь үлдээх жагсаалыг зохион байгуулсан уу

Эрүүл мэндийн яамны байранд ажилладаг, тус яамны бичиг хэргийн ажилтан Б гэх иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр 11:00 цагт болсон ЭМЯ-ны мэдээллийн үеэр “тус яамны нэг ажилтнаас коронавирус илэрсэн” гэж мэдэгдлээ. Иймд тус мэдээлэл албаны эх сурвалжаар баталгаажиж байгаа юм. 

Харин тус Б гэх ажилтан нь өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт Сүхбаатарын талбайд болсон “Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд нь үлдээхийг шаардсан” зарим иргэдийн жагсаалыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж, улмаар эмнэлгүүдээр явж гарын үсэг цуглуулах үедээ халдвар авсан байж болзошгүй байгаа талаар зарим эх сурвалжууд нийтэлж буй юм.