У.Хүрэлсүх “УИХ-ын 108 гишүүн, 5 жил”  болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгаар өргөн бариулсан уу

У.Хүрэлсүх “УИХ-ын 108 гишүүн, 5 жил” болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгаар өргөн бариулсан уу

УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан саналтай харьцуулан судлах, аль заалтыг Үндсэн хуульд оруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг тодорхой болгохоор Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байна.

Харин тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэд хэдэн заалт дээр санал нэгдсэн бололтой. Тухайлбал Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан “УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох”, МАН-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил” болгох асуудлаар хоёр тал харилцан тохирсон уу гэлтэй. Ганц энэ заалт бус өөр хэд, хэдэн асуудлаар талууд тохироонд хүрч чадсанаас эхний удаа дээрх асуудлыг бид онцлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүдийн тоог нэмж, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох заалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгаар өргөн бариулсан уу гэлтэй.

Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд олон нийтээс сөрөг шүүмжлэлд өртөж мэдэх асуудлаа Ерөнхийлөгчөөр өргөн мэдүүлж хариуд нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч тус албанд тушаалд зургаан жил сонгогдох нөхцөлийг нь бүрдүүлсэн бололтой.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ЗААЛТ

21.1. Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.

21.2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таванжилийн хугацаагаар сонгоно.

УИХ-ын гишүүний тоо 108, бүрэн эрх нь 5 жилийн хугацаатай байхыг та дэмжиж байна уу?

Нийт: 1 саналтай

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН 62 ГИШҮҮДЭЭС ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ЗААЛТ 

30.2. Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эхорондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийнхугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

Өнгөрсөн долоо хоногт бүтэн таван өдөр зохион байгуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд тэргүүтэй  талуудын аль нь ч “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил болгох” зэрэг заалтуудыг дурдаагүй нь талуудыг харилцан тохирсон байх магадлалтайг илтгэж байгаа юм.

Наймдугаар сарын 09-ны  өдрийг хүртэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр зөвшилцөж саналаа нэгтгэх ёстой ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёраль хэдийн өөрт хамаатай асуудлаар саналаа нэгтгэсэн учир Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр замгүй гэж үзэж буй бололтой.  

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж буй юм. Тэрбээр айлчлалаа энэ сарын 4-ны өдөр өндөрлөж эх орондоо ирнэ. Түүнийг ирсний дараахан /ирэх долоо хоногийн мягмар гарагт/ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

Хэрвээ УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг  таван жил болбол сөрөг үр дагаврууд гарах магадлалтай талаар хуульчид ярьж байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг баталсны дараа хэн нэгэн Үндсэн хуулийн цэцэд хандаж ээлжит 2020, 2021 оны УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг үндсэн хууль зөрчинө гэсэн шалтгаанаар хойшлуулах, цаашлаад сонгууль болсон тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр тус сонгуулийг хүчингүй болгох зэрэг нөхцөл үүсэж болзошгүй аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн Үндсэн хуулийг өөрчлөлтийг та дэмжиж байна уу?

Нийт: 16 саналтай