Иргэн Б: Миний найзууд Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан нарт холбогдох хэргийг шийдсэн

Иргэн Б: Миний найзууд Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан нарт холбогдох хэргийг шийдсэн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, АТГ, Үндэсний аюулгүй байдлын ажилтан гэх хэсэг залуус “нийслэлд хөл хорио тогтоосон” үеэр бөөгнөрч биеэ үнэлэлтийг зохион байгуулсан байж болзошгүй гэх бичлэгийн үргэлжлэл буюу дээрх залуусын зарим нь “цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг” өчигдөр /2021.02.24/ цахим орчинд цацагдсан.

Тус цахилгааны шатан доторх бичлэгээс харвал Б гэх иргэн тус хууль бус үйлдлийг зохион байгуулсан байж болзошгүй байгаа юм. Учир нь тус бичлэгт гарснаар “хэсэг хүмүүс цахилгаан шатанд орж ирэх ба тэдний дараа орон байрны хаалга түгжин Б орж ирэх бөгөөд тэрээр тус газарт “зүй бус үйлдэл гаргаж” эхэлдэг.

Тэгвэл иргэн Б “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт ярилцлага өгчээ.

Тэрээр тус ярилцлагадаа “Найз нөхөдтэйгөө уулзсан, орж гарч байгаа орон сууцны хяналтын камерын бичлэг юм. Найзуудын жирийн уулзаж, ярьж хөөрч сууж байгаа үйл явдал шүү дээ … Тэр эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж яваа, амьдралтай эмэгтэйчүүд юм билээ. Бүр тодруулж хэлэх юм бол манай найзын найз нар нь найзтайгаа уулзахаар ирснийхээ төлөө бохир улс төрийн золиосонд хэлмэгдэж, зарим хүний хэлж байгаагаар биеэ үнэлэгч болон хувирчихаад зогсож байна” гэжээ.

Мөн тэрээр “Гурван эмэгтэйг цагдаагаас дарамталж айлгаж, машин дотор авч яваад “Чи тэгж хэл, ингэж хэл” гэж шахаж шаардан, гурван өөр өрөөнд суулгаж байгаад “Тэр чинь хэргээ хүлээчихлээ. Одоо чи хүлээ, тэгж ярь”, “Та нар биеэ үнэлсэн гэж хэл, мөнгө авсан гэж хэл” гэх мэтээр огт болоогүй зүйлийг болсон мэтээр ярь гэж дарамтлан хүчээр мэдүүлэг авсан. "Биеэ үнэлсэн мөнгө авсан гэж хэл, үгүй бол чамайг шоронд хийнэ” гэж хүртэл дарамталсан гэсэн

…Бичлэг дээр байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенээ мэддэг найз нөхөд. Эрэгтэй дээр эмэгтэй нь ирээд биднийг хүргэж өгсөн л асуудал. Дунд нь хоёр эмэгтэй орж гараад байгаа нь найз дээрээ ирээд түлхүүр өгч авалцаж явсан л хүмүүс

Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би ҮАБЗ-д хэзээ ч ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байсан. Тэр үед Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх олгож байсан … Надтай хамт нэр холбогдоод байгаа миний найз нар дотор улстөрчдийн хэргийг шийдсэн хүмүүс байж таарсан. Миний найз шүүгч Идэр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шийдсэн. Нөгөө шүүгч найз маань М.Энхсайханд холбогдох хэргийг шийдсэн” хэмээн өгүүлжээ.

Сонирхуулахад, тэрээр өчигдөр “цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй” бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдахаас өмнө “Өдрийн сонин”-д хандаж ярилцлага өгсөн бололтой.