Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Дундговь, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +12...+14 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.