Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсон тул Х.Бадамсүрэн ажлаа өгөх өргөдлөө татжээ

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсон тул Х.Бадамсүрэн ажлаа өгөх өргөдлөө татжээ

Өндөр дүнтэй массажны сандал, Италийн алтан чимэглэл бүхий тавилга, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг үйлдвэрээр төлүүлсэн, хагас тэрбумын үнэтэй автомашины тендер зарласан зэрэг асуудалд нэр холбогдсон Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ У.Хүрэлсүхийг огцрохын өмнөхөн гаргасан гэх мэдээлэл гарч байсан. 

Учир нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх түүнийг чөлөөлнө хэмээж, МАН-ын бүлгээр ч түүнд хариуцлага тооцох асуудал яригдсан байдаг.

Тэгвэл Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гарсны дараахан У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон тул түүний асуудал түр “хойшлогдож”, өргөдлөө эргүүлж татсан гэх мэдээлэл байна. Мөн түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл чөлөөлөхгүй байхаар улс төрийн хүрээнд тохироо хийгдсэн гэх яриа гарчээ.