Өнөөдрөөс эхлэн 23.00-06.00 цагийн хооронд нийслэлд хөдөлгөөн хязгаарлаж эхэллээ

Өнөөдрөөс эхлэн 23.00-06.00 цагийн хооронд нийслэлд хөдөлгөөн хязгаарлаж эхэллээ

Коронавирус цар тахлын халдвар авсан иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж цаашид өсөх хандлагатай байна. Иймд энэ сарын 13-ны өдөр хуралдсан УОК-ын хуралдаанаас халдварын тархалтыг хумихын тулд 14 хоногийн хугацаа /2021.03.15-28/-тай зарим арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн.  

- 23.00-06.00 ЦАГТ  УЛААНБААТАРТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯ3ГААРЛАНА-

Тухайлбал, нийслэлд халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт, “Улаанбаатар хот доторх хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 15 –ны өдрийн 06:00 цагаас 3 дугаар сарын 28 –ны өдрийн 06:00  цаг хүртэлх хугацаанд хязгаарлах /эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны ажил, шөнийн нислэг, инженер хангамжийн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад/” гэсэн чиглэлийг өгсөн билээ. 

Энэ дагуу Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн энэ сарын  27-ны өдрийг хүртэл орой бүр 23:00-06:00 цагийн хооронд /эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны ажил, шөнийн нислэг, инженер хангамжийн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад/ бүрэн хязгаарлах захирамж хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын алба хаагчид яг одоогоор бэлэн байдлыг хангаж ажиллаж эхэлжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө