Шатаж амиа алдсан иргэн Э-ын хойдын буянд зориулж лам нар ТАЛБАЙ ДЭЭР ном айлджээ

Шатаж амиа алдсан иргэн Э-ын хойдын буянд зориулж лам нар ТАЛБАЙ ДЭЭР ном айлджээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр 34 настай Э гэх залуу өөрийгөө шатааж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрээр өөр дээрээ бензин асган гал тавьснаар улаан хоолой руу нь гал орж, амьсгалын дутагдалд орж нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан юм.

Тэгвэл өчигдөр Сүхбаатарын талбай дээр нас барсан залуугийн хойдын буянд зориулж Самъяа хийдийн лам нар ном айлджээ. Тус залуугийн 49 хоног энэ сарын 27-нд болох аж.  Тухайн иргэн таван литрийн усны саванд шатахуун хийн зөөвөрлөж Сүхбаатарын талбай дээр ирсэн бөгөөд өөр дээрээ тус бензиныг цацаж шатаажээ. Уг хэрэг гарснаас хойш 15 минутын дараа яаралтай түргэн тусламжийн эмч ирж үзсэн боловч нас барсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж байгаа юм.