Шуурганы үеэр төөрч, сураггүй болсон сэтгэцийн эмгэгтэй иргэнийг эрэн хайж байна

Шуурганы үеэр төөрч, сураггүй болсон сэтгэцийн эмгэгтэй иргэнийг эрэн хайж байна

Сүхбаатар аймгийн Уулбаян сум Баян багийн “Дөрвөлж” хорооллын 4 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвд/ Иргэн Б нь 03.14-ний өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 11:05 цагт онцгой байдлын газар хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нийлэн иргэн Б /31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. Өнөөдөр өдрийн 06:25 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ