С.Болормаа агсны амиа алдсан хэрэгт татагдсан, МАН-ын штабын зөвлөх В.Рэнцэндоржийг маргааш шүүнэ

С.Болормаа агсны амиа алдсан хэрэгт татагдсан, МАН-ын штабын зөвлөх В.Рэнцэндоржийг маргааш шүүнэ

Өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сарын 18-19 шилжих шөнө Говь-Алтай аймгийн засаг дарга асан В.Рэнцэндоржийн албан өрөөнд тус аймгийн ГБХЗХГ-ын дарга асан С.Болормаа амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. 

Тэгвэл тус хэргийн шүүх хурал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын, сум дундын шүүхэд энэ сарын 17-ны өдөр маргааш зарлагдсан байна.

В.Рэнцэндорж

Харин засаг дарга асан В.Рэнцэндорж нь ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд зөвлөхөөр ажиллах гээд нэлээдгүй завгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж буй. Тодруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангах, зохион байгуулах Говь-Алтай аймаг дахь салбар штабын бүтцийн гэх мэдээлэлд В.Рэнцэндорж нь зөвлөх багт багтсан байгаа юм. 

Эх сурвалж: Tsahiur.mn