Баян-Өлгий аймагт “Наурыз”-ын  баярыг тэмдэглэхийг хориглосон захирамж гарчээ

Баян-Өлгий аймагт “Наурыз”-ын баярыг тэмдэглэхийг хориглосон захирамж гарчээ

Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/189 дүгээр захирамжаар "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Наурыз”  баярыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглолоо.

Түүнчлэн “Наурыз” баярыг тохиолдуулан нийтийг хамарсан соёл, урлагийн арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.