Б.Энхбаяр: 26-р хорооны иргэдэд ямар үндэслэлээр сюрприз барив /ВИДЕО/

Б.Энхбаяр: 26-р хорооны иргэдэд ямар үндэслэлээр сюрприз барив /ВИДЕО/

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавируст цар тахал голомтлон тархах эрсдэл үүссэн тул 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ны 23:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоосон гэж засаг дарга Н.Баянмөнх мэдэгдэж буй. 

Харин түүний гэнэтийн захирамжийг иргэд эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Баянзүрх дүүгийн 26-р хорооны иргэдэд хэний, ямар үндэслэлтэй гэнэтийн шийдвэрээр сюрприз барив” гэж Шадар сайд С.Амарсайханаас асуужээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд албан бичгээр хандаж үүсээд буй нөхцөл байдлыг тодруулж 17:00 цагаас өмнө хариу өгөхийг хүсчээ.