Улсын төсвийн 10 сая төгрөгөөр Завханд баригдсан “нүхэн жорлон” хүлээж авахаас нь өмнө нурж унажээ

Улсын төсвийн 10 сая төгрөгөөр Завханд баригдсан “нүхэн жорлон” хүлээж авахаас нь өмнө нурж унажээ

Өнгөрөгч амралтын өдрүүд /2021.03.27-28/-д баруун аймгуудад болсон цасан болон шороон шуурганы улмаас Завхан аймгийн Нөмрөг суманд улсын төсвийн 23.9 сая төгрөгөөр барьсан нүхэн жорлон салхинд нурж унасан мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Тэгвэл тус нүхэн жорлонгийн тендерт Завхан аймгийн Тэлмэн сумын Өвгөдий багт байрлах “Энх-Өвгөдий” ХХК оролцож, барилгын ажлыг нь хийж гүйцэтгэжээ. Ингээд өнгөрсөн оны зургадугаар сараас ажилдаа орж, ирэх тавдугаар сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байжээ. Гэтэл нүхэн жорлон ашиглалтад орж амжаагүй байхдаа ийнхүү нурж унасан байна. Мөн тус нүхэн жорлонгийн нийт төсөв 10 гаруй сая төгрөгийн өртөгтэй ажээ.