Авлига авсан хэргээр ял эдэлж байсан М.Сономдилд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлжээ

Авлига авсан хэргээр ял эдэлж байсан М.Сономдилд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлжээ

Авлига авсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсон, эдэлж байсан Эрчим хүчний сайд асан М.Сономпилд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлж, тэрээр өнгөрөгч долоо хоногт суллагджээ.

Тодруулбал, М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан дулааны цахилгаан станцад хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн авлига авсан хэмээн буруутгаж, шүүхээс ял оноосон байсан юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт шоронд ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлсний нэг нь Эрчим хүчний сайд асан М.Сономпил бол нөгөө нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авч, гурван жилийн хорих ял авсан байсан Г.Солтан нар байжээ. 




Өнөөдөр туулай өдөр

20 минутын өмнө