Баянхонгор аймагт сураггүй алга болсон малчныг эрэн хайж байна

Баянхонгор аймагт сураггүй алга болсон малчныг эрэн хайж байна

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Тэмээт багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 211 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ малчин Б нь 03.26-ны өдрийн 11:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 15:55 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын  ажилтны хамтаар малчин Б /40 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг гэрээс нь урд зүгт “Цагаан гол” гэдэг газар хүртэл 10 км-т, “Байдрагийн гүүр” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:31 цагт түр зогсоожээ. Тиймээс өнөөдөр өглөөний 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Эх сурвалж: ОБЕГ