LIVE:  “Хан талст” компанийн тогтоол усанд амиа алдсан ДӨРВӨН хөвгүүний ар гэрээс мэдээлэл хийлээ

LIVE: “Хан талст” компанийн тогтоол усанд амиа алдсан ДӨРВӨН хөвгүүний ар гэрээс мэдээлэл хийлээ

Өнгөрөгч 2020 оны тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XII хорооноос 10 хөвгүүн “Ханталст” компанийн хашаан дотор байрлах тогтоол усанд барилгын хөөсөнцөр хөвүүлэн тоглож байсан дөрвөн хөвгүүн усанд живж, амиа алдсан билээ.

Тэгвэл өнөөдөр талийгаач дөрвөн хөвгүүний ар гэрийнхэн нь мэдээлэл хийлээ. Өнөөдөр уг хэргийн тав дахь удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн анхан шатны шүүх хуралд болж байна.

Талийгаач хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл “Дөрвөн удаа урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Өнөөдөр тав дахь нь болж байна. “Ханталст” компанийн зүгээс хохиролыг барагдуулна гэж мэдээлсэн. Тус компанийн захирал Цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс 10 сая, өөрөө таван саяыг торгууль болгож төлсөн гэж байсан. Бидэнд буяны ажил гэж хоёр сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Бид шүүх хурал яагаад хойшлоод байгааг мэдэхгүй байна” гэв.

ҮЗЭХ: