Б.Баатархүү: Офицер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан хэргийг шалгаж байна

Б.Баатархүү: Офицер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Зэвсэгт Хүчний 326-р ангийн байлдагч салаан даргадаа зодуулж тархинд цус харвасан, ухаан алдсан байдалтай эмчлэгдэж байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Офицер цэргийн байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан хэргийг шалгаж байна. Уг хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байна" гэв. 

Мөн ХӨСҮТ-ийн эмч нар хуурамч шинжилгээний бичиг үйлдсэн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. Гэсэн ч ХӨСҮТ-ийн ажилчид уг мэдээллийг үгүйсгэж шадар сайдыг цагдаагийн байгууллагад өгсөн талаар зарим хэвлэл мэдээлж байна. Энэ талаар тэрбээр, ХӨСҮТ-тэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг манай байгууллагаас Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн. Хэвлэлд гарсан мэдээллийн дагуу лавлаж үзэхэд Монгол Улсын Шадар сайдыг шалгуулах хүсэлт цагдаагийн байгууллагад ирээгүй байна. Харин ХӨСҮТ-тэй холбоотой асуудлыг шалгаж байгаа" гэв.