"Хангай" хотхоноос 17 настай эмэгтэй унаж, амиа алджээ

"Хангай" хотхоноос 17 настай эмэгтэй унаж, амиа алджээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангай" хотхонд өнгөрсөн шөнө 17 настай эмэгтэй өндрөөс унаж, амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач тус хотхоны орон сууцны 12 давхраас унасан байна. Урьдчилсан байдлаар гэр бүлийн маргаанаас үүдэж, амиа хорлосон гэх дүгнэлт гарчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.