ЦЕГ: Өндрөөс унаж амиа алдсан 17 настай иргэнтэй хамт байсан хүмүүсийг шалгана

ЦЕГ: Өндрөөс унаж амиа алдсан 17 настай иргэнтэй хамт байсан хүмүүсийг шалгана

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангай" хотхоны хажууд байх байрны 12 давхраас өнгөрсөн шөнө 17 настай эмэгтэй үсэрч, амиа алдсан. Түүнийг амиа алдахад гэр бүлийн маргаан нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын эх сурвалж, "Цагдаагийн байгууллагад эмэгтэй өндрөөс унасан тухай дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 30-ны 00:58 цагт ирсэн. Сүхбаатар дүүргийн "Хангай"  хотхоны ойролцоо байх 534 дүгээр байранд амьдардаг 17 настай эмэгтэй цонхоор үсэрч амиа алдсан гэх мэдээллийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байна. Тухайн үед хамт байсан хүмүүсийг шалгана" гэжээ.