Бусдын захиалгаар бусдыг шалгасан, хэргийн мэдээллийг задруулсан гэж Ц.Насанбатыг шалгаж байна

Бусдын захиалгаар бусдыг шалгасан, хэргийн мэдээллийг задруулсан гэж Ц.Насанбатыг шалгаж байна

Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбатыг тушаал бууруулсан талаар бид өчигдөр /2021.03.30/ мэдээлсэн.

Учир нь тэрээр олны шүүмжлэлд өртөөд байгаа өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт хооллож буй зураг нь цахим орчинд тарсан юм. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ саяхан мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн.

Иймд тус асуудалтай холбоотой байж болзошгүйгээр Улсын ерөнхий прокурорын газраас гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Нийслэлийн прокурорын газарт шалгалт явуулж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Ц.Насанбатыг АТГ-аас дөрвөн тэрбум төгрөгийн авлигын хэргээр шалгаж эхэлсэн байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор асан Ц.Насанбатыг прокурорын байгууллагын нэр хүндийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдын захиалгаар бусдыг хэрэгт холбогдуулан шалгасан, хэрэгсэхгүй болгосон, шалгагдаж буй хэргүүдийн тухай гадагш мэдээлэл задруулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байна гэж ergelt.mn сайт мэдээлжээ.