НПГ-ын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргалыг томилжээ

НПГ-ын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргалыг томилжээ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаалаар Нийслэлийн прокурорын газар /НПГ/ -ын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч Ц.Насанбат нарыг үүрэгт ажлаас нь энэ сарын 29 –ны орой гэнэт чөлөөлжээ. Ингээд тэдний оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргал нарыг томилсон гэнэ. 

Ямартай ч тэднийг ийнхүү чөлөөлсөн нь өмгөөлөгч Б.Баасанцогтын бусдад хахууль өгсөн байж болзошгүй гэх хэрэгт нөлөөлж болзошгүй гэсэн хардлагатай холбоотой бололтой. Учир нь Б.Баасанцогт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлсөн, үгүйг шалгаж эхлэх хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд байгаа ажээ. Мөн зарим эх сурвалжууд Ц.Насанбатыг АТГ-аас 4 тэрбум төгрөгийн авилгын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байж болзошгүй талаар мэдээлж эхлээд байгаа юм.