Хорих 461-р ангийн саатуулах байранд байсан 119 хүнээс халдвар илрээд байна

Хорих 461-р ангийн саатуулах байранд байсан 119 хүнээс халдвар илрээд байна

Энэ сарын 23-ны өдөр хорих 461-р ангид коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.Тэгвэл тус хорих ангид коронавирусийн хэдэн тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

Тэрбээр “Гуравдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангийн саатуулах байранд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Бид судалгаа хийхэд тус саатуулах байрнаас 119 хүнээс коронавирус илэрсэн. Энэ нь тухайн үед байсан нийт хүний 48 хувь юм. Хаалттай орчинд халдвар гарсан тохиолдолд маш өргөн тархалт үүсэх эрсдэлтэй байдаг. Одоогийн байдлаар бусад хорих ангиудад халдвар гарсан тохиолдол байхгүй" гэв.