Шалгасан хэргийнхээ хохирогчид давуу байдал үүсгэж, 15 кг мах хувьдаа завшсан мөрдөгч М-д эрүү үүсгэжээ

Шалгасан хэргийнхээ хохирогчид давуу байдал үүсгэж, 15 кг мах хувьдаа завшсан мөрдөгч М-д эрүү үүсгэжээ

Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаад АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжсэн М-ыг “мөрдөгчийн эрх мэдлээ урвуулсан гэж буруутгаж” байга бөгөөд түүнийг прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоол баталсан гэдгийг эх сурвалж мэдээлжээ.

Учир нь тэрээр Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст мөрдөгч байхдаа “Даадаа групп” ХХК-ийн захирал Б.Дашцэрэнгээс 500 хайрцаг 10444 кг үхрийн чанасан мах хураан авч, “Мах маркет” компанийн агуулахад битүүмжилсэн байна. 

Гэвч шүүх, прокурорын байгууллагаас битүүмжилсэн тус хөрөнгийг хэрхэх тухай тогтоол гараагүй байхад шалгасан хэргийнхээ хохирогчоор тогтоогдсон н. Нэмэхжаргалд 2019 оны гуравдугаар сард давуу байдал бий болгосон, шинжилгээнд хүргүүлэх нэрээр 15 кг мах авч, холбогдох байгууллагад өгөлгүй хувьдаа завшсан үйлдэлд холбогджээ.