“ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Энх-Амгалангийн” гэх газрын эрхийг цуцалжээ

“ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Энх-Амгалангийн” гэх газрын эрхийг цуцалжээ

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт “Нутгийн буян” хотхоны нийтийн эзэмшлийн талбайг 2019 онд хашиж, 16 давхар орон сууцны барилга барихаар шөнөөр газар ухаж эхэлсэн байдаг.  

Улмаар тус ажлыг иргэд эсэргүүцэж хотын төлөвлөлтийн газар болон мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргахад тус албан байгууллагууд бие бие рүүгээ чихсээр барилгын ажил эхэлсэн гэдэг. 

Хачирхалтай нь тус газрыг одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Б.Энх-Амгалангийнх гэж яригддаг талаар Зууны мэдээ сонин өнөөдөр /2021.03.31/-ийн дугаартаа нийтэлсэн байна. 

Тэгвэл хотын даргын шуурхай хуралдаанаар жил гаруйн өмнөөс яригдаж, олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээгээд байсан тус газрын эрхийг цуцалсан байна. Тодруубал, хотын дарга Д.Сумъяабазар уг газрын эрхийг цуцалсан шийдвэр бүхий захирамжийг гаргах ажээ.