Ерөнхийлөгч асан Х.Баттулга яруу найрагч Д.Галсансүхэд оноосон ялыг өршөөжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга яруу найрагч Д.Галсансүхэд оноосон ялыг өршөөжээ

2020 оны зургадугаар сард яруу найрагч Д.Галсансүх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин, онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан байдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Д.Галсансүхэд 3 жил, 3 сарын хориг ял оноон, жолоо барих эрхийг нь зургаан жилээр хассан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар түүний ялыг өршөөжээ.