“Ерөнхийлөгчийн уучлалд Б.Махбал багтаагүй, түүнд оноосон ял хүчин төгөлдөр байна” гэж ШШГЕГ-аас мэдээллээ

2021-06-28 09:43

“Ерөнхийлөгчийн уучлалд Б.Махбал багтаагүй, түүнд оноосон ял хүчин төгөлдөр байна” гэж ШШГЕГ-аас мэдээллээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч Пүрэв гарагт нэр бүхий 13 хүнд уучлал үзүүлж, хорих ангиас сулласан гэх мэдээлэл бий. Эдгээр иргэдийн дунд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн Б.Махбал багтсан байж болзошгүй талаар зарим албан тус эх сурвалжууд мэдээлж эхлээд байгаа юм.

Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас, “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаагүй. Түүнд оноосон ял хүчин төгөлдөр,  суллагдаагүй” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.

2021-06-28 08:01

ЗТХЯ-ны газрын даргын амийг хөөсөн Б.Махбалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга УУЧЛАЛ үзүүлсэн үү

Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх өдөр /2021.06.24/-ийн үдээс хойшзарлиг гаргаж,13 хүнд уучлал үзүүлж, хорих ангиас сулласан байгаа юм. Тодруулбал, 13 хүнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Д.Галсансүх нарын хүмүүс багтсан гэж мэдээлж буй юм.

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлалаар суллагдсан 13 хүнд ямар хүмүүс багтсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Мөн тэрээр “үзэл санааны хоригдол” гэгдээд буй М.Энхсайхан, С.Баяр, Ц.Баярцогт нарын хүмүүсийг “өргөдлөө бичээд өг. Уучлал үзүүлье” гэх заналыг тавьсан байж болзошгүй гэгдэж буй. Харин дээрх эрхмүүд гэмт хэрэг хийгээгүй тул уучлал ирсэн өргөдөл өгөхгүй. Хэрэв өргөдөл өгвөл “гэмт хэрэг хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн явдал болно гэсэн” гэх мэдээлэл бий.

Тэгвэл энэ сарын 24-ны өдөр Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан 13 иргэн дотор “Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хохироосон мөн яамны газрын дарга асан Б.Махбалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлал үзүүлсэн байж болзошгүй байна. Учир нь энэ талаар албан бус эх сурвалжууд мэдээлж эхлээд байна.

Тодруулбал, талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр У.Өнөрцэцэг хэвлэлд өгсөн тайлбартаа, Б.Махбалы гчинь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж бичээд байдаг нь гарцаагүй үнэн. 1993-1996 онд ЦЕГ-ын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 17 чингэлэг спиртийг ус болгоход гар бие оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэлийг олсон байдаг. Х.Баттулга нэг удаа архи ууж байхдаа “Хүний дал дөрвөн өндөр хавирга гэж байдаг бол миний дөрвөн хавирганы нэг нь манай Махбал” гэсэн байдаг. Махбал өөрөө ч “Би бол нэгийн нэг шүү дээ” гэж яамныхандаа хэлж дээрэлхдэг байсныг хүмүүс мэддэг. Ингээд л Б.Махбал түрүү түрүүчийн аймшигт хэрэг явдлуудаа хэрэгсэхгүй болгон омогшсоор алуурчин болсон хүн юм билээ” гэсэн байдаг.

Хачирхалтай нь, Б.Махбалд холбогдох хэрэг “шүүгч эрүүл мэндийн шалтгаантай”, “гэрч дутуу”, “хэргийг прокурорт буцаасан”, “өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан” зэрэг шалтгаанаар 11 удаа хойшилсон байдаг. Улмаар 2020 оны тавдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаас Б.Махбалд хаалттай хорих ангид 13 жилийн хорих ял оноосон юм. Б.Махбал нь хохирогч Т.Гомбосүрэнийг өшиглөж, цохисноос болж амь насыг нь хохироосон тухай гэрчүүд мэдээлсэн байдаг.