Дуучин Б.Батчулууны ярьсан зүйлтэй нь холбогдуулж, Зөрчлийн хуулиар торгож магадгүй

Дуучин Б.Батчулууны ярьсан зүйлтэй нь холбогдуулж, Зөрчлийн хуулиар торгож магадгүй

Олон нийтийн цахим сүлжээгээр "Никитон" хамтлагчийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын ёс зүйгүй зүйлийн талаар инээлдэж ярьсан бичлэг шуугиан тариад байсан.

Тодруулбал, дуучин Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулсан юм.

Б.Батчулууны ярьсан зүйл нь гэмт хэргийн шинжтэй, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй байсан учир энэ асуудлаар цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа.

Тэгвэл хуулийн байгууллага дээрх асуудлыг шалгаж олон нийтийг төөрөгдүүлэх, худал хуурмаг мэдээлэл тараасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах саналыг прокурорт танилцуулсан талаар эх сурвалж мэдээлжээ.