"Х.Баттулга 13 хүн уучилсан. Тэдний арвыг нь маш их нууцалж байна"

"Х.Баттулга 13 хүн уучилсан. Тэдний арвыг нь маш их нууцалж байна"

Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх өдөр /2021.06.24/-ийн үдээс хойш зарлиг гаргаж,13 хүнд уучлал үзүүлж, хорих ангиас сулласан байгаа юм. Тодруулбал, 13 хүнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Д.Галсансүх нарын хүмүүс багтсан гэж мэдээлж буй юм.

Тэгвэл уучлал үзүүлсэн 10 хүний талаарх мэдээлэл тодорхой бус байгаа юм. Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн, “Х.Баттулга хамгийн сүүлийн зарлигаараа 13 хүн уучилсан. 10-ийг нь маш их нууцалж байна. Сэтгүүлчид тэргүүтэй хүмүүс сурвалжлаад олохгүй байна. Хэн гэдэг ямар хэрэгтэй 10 хүн бэ. Яагаад нуугаад байна вэ” хэмээжээ.