ИНЭЭДЭМ: Уяач гишүүн Н.Ганибал “Хурдан морыг шүдлэх”-д хянах УИХ-ын ажлын хэсэг байгуулах санал гаргажээ

ИНЭЭДЭМ: Уяач гишүүн Н.Ганибал “Хурдан морыг шүдлэх”-д хянах УИХ-ын ажлын хэсэг байгуулах санал гаргажээ

Коронавирус цар тахлын энэ үед Улсын баяр наадмыг зохион байгуулна гэж УОК-оос шийдвэрлэсэн нь зарим уяач, улс төрчдөд “олз” болж байх шиг байна.

Тухайлбал, жил бүрийн улсын баяр наадмаар монгол морьдыг эрлийз морьдоос нь ялгаж уралдуулах зорилготой “Хурдан морины комисс”-ын гишүүдийг лоббидох гэсэн оролдлого гардаг. Тодруулбал, 2020 оны Улсын баяр наадмын хурдан морины комисст багтсан Батлан хамгаалах яамныТНБД-ын дарга асан Х.Батбилэгийг хурдан морины үйлдвэрлэг байдлыг тодорхойлж, уралдах морьдыг барианд гаргахдаа хахууль авсан байж болзошгүй гэж АТГ-аас шалгаж байсан.

Тэгвэл энэ жилийн Улсын баяр наадмаар “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих” УИХ-ын ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-ын гишүүн Н.Ганибал гаргажээ.

Улмаар тэрээр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нарын уяач гишүүдийг оруулах саналтай байна гэжээ. Учир нь Н.Ганибал,Ц.Туваан, Ш.Адьшаа нар хурдан морь уядаг бөгөөд улс бүсийн наадамд айраг, түрүү авч байсан уяачид юм. Харин эдгээр гишүүд УИХ-ын ажлын хэсэг нэрийдлээр энэ морийг уралдааны замд гарга, тэр морийг барьж үлд “Хурдан морины комисс”-т хөндлөнгөөс нөлөөлж болзошгүй юм.