Бейсболын цохиураар ажилтнаа зодсон МИАТ-ийн хэлтсийн даргад 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Бейсболын цохиураар ажилтнаа зодсон МИАТ-ийн хэлтсийн даргад 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Өнгөрсөн сарын сүүлээр МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын цохиураар цохиж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг нэлээдгүй татсан билээ. Улмаар МИАТ ТӨХК “С.Батсүхэд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж” буй талаар мэдэгдэл гаргасан.

Тэгвэл уг хэргийг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс шалгаж хоёр жилийн өмнө болсон явдал гэдгийг тогтоожээ. Мөн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж энэ сарын 24-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3-р зүйлээр хүний биед хохирол учруулалгүй халдаж, зодсон гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.