Х.Нямбаатар: Эрхээ хасуулсан жолооч, бөхчүүдийг өршөөнө

Х.Нямбаатар: Эрхээ хасуулсан жолооч, бөхчүүдийг өршөөнө

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2021.06.30/-ийн хурлаар Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гаргаж буй Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар "2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө Үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан болон жолооч нарын эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан" гэлээ.