Хар тамхи мансууруулах бодис тээвэрлэж, худалдан борлуулсан, хэрэглэсэн гэх хэргээр шүүхээс хоёр удаа ял шийтгүүлж байсан Г.Сарангэрэлд холбогдох хэргийг Хар тамхитай тэмцэх газраас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Г.Сарангэрэл нь энэ удаад мөн л хар тамхины хэрэгт нэр холбогдсон юм. Тэрбээр энэ оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмжээр илгээсэн их хэмжээний мансууруулах бодисыг хүлээн аваад баригдсан. Түүний өмнө БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн бэлэг эрхтэндээ нууж яваад хоёр дахиа баригдсан бөгөөд тэр үйлдэлд нь шүүхээс гурван жил хорих ял оноосон юм.