Өчигдөр /2021.07.01/ УОК-ын ээлжит хуралдаанаар Эрүүл мэднийн яамнаас хүргүүлсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.
Тодруулбал, коронавирус халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл нас баралт буурахгүй мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжсэн байгаа юм. Улмаар УОК-ын хуралдааны шийдвэриййг өнөөдөр 09:00 цагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм.
Цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байсан Үндэсний их баяр наадмыг цуцлах эсвэл хойшлуулах эсэхийг маргааш ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) July 1, 2021