Өнөөдөр /2021-07-10/ МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардуулах юм. Генерал цолыг 10.00 цагаас нэр бүхий эрхмүүдэд хүртээлээ.
Тодруулбал, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт хошууч генерал цол, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад бригадын генерал цолыг тус тус хүртээсэн байна. ЦЕГ-ын дарга Ж.Болдын хувьд цагдаагийн байгууллагад олон жил нэр төртэй ажилласан, удирдлагын түвшинд бэлтгэгдсэн чадварлаг хүмүүсийн нэг юм. Түүний ажлын гараа 1996 оноос Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар эхэлж байжээ.
Генерал Ж.Болдын товч намтар:
- 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч
- 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга
- 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
- 2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга