М.Энхсайхан шоронд үлдэж бусад нь бүгд СУЛЛАГДЖЭЭ

М.Энхсайхан шоронд үлдэж бусад нь бүгд СУЛЛАГДЖЭЭ

Одоогийн жилийн өмнө буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Номтойбаяр, С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Т.Ариунсан, Д.Ганболд, Б.Болор, Ж.Эрдэнэбат нарын улс төрчид баривчлагдаж, шүүхээс хоригдох ял авсан. Энэ тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Арван дөрөв” гэх нийтлэл бичиж байв.

Тухайлбал:

  • Эрдэнэс Монгол ХХК-иын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Оюутолгой ХХК-ийн монголын талын захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Бадрал нарыг олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан, татвараас чөлөөлсөн гэх үндэслэлээр ял шийтгэл оногдуулсан юм. 
  • Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа авилга авсан гэх үндэслэлээр ял оноосон. 
  • Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт 3,6-4 жилийн хорих ял оноосон. Учир нь Сангийн сайд асан Б.Болор нь “33.4 км төмөр зам”-ын санхүүжилтийг шийдвэрлэхдээ уг бүтээн байгуулалтын ажлын анхан шатны баримт буюу E-баримтыг шалгаагүй гэсэн үндэслэлээр буруутгагдсан байдаг. Харин шүүхээс Б.Болор нь уг төмөр замын санхүүжилтээс хувьдаа мөнгө завшсан үйлдэл байхгүй гэж дүгнэсэн байгаа юм. Ингээд шүүхээс Б.Болорыг “Засгийн газрын 364 дүгээр тогтоол гаргахад хамтран оролцсон талаар буруутгаагүй ба харин Засгийн газрын тогтоол болон Аж үйлдвэрийн сайдаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж шийдвэр гаргасан үйлдэлд нь холбогдуулан яллах дүгнэлт” үйлдсэн байдаг билээ. 
  • УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаярыг НХХЯ-ны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-ийн мөнгийг албан тушаалаа ашиглаж бусдад буюу нэр бүхий гишүүдэд зээлдүүлсэн гэж ял оноосон бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутган ял оноосон. 
  • Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Таван толгой төслийг төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцтай нь цогцоор нь хөдөлгөх агуулгатай гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад, улс төрийн шалтгаанаар хэлмэгдэн ял эдэлж буй гэдэг. Учир нь түүнийг 2013 онд “Lexus LX570” автомашин 75 сая төгрөгийн үнэтэй байхад 130 сая төгрөгөөр худалдан авч улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан байна гэх үндэслэлээр 4,6 жилий хорих ялаар шийтгэсэн юм.

-М.ЭНХСАЙХАНААР ЭХЛҮҮЛСЭН ШОРОНЖУУЛАЛТ М.ЭНХСАЙХАН ҮЛДСЭНЭЭР ДУУСАХ УУ-

Харин эдгээр эрхмүүдийг АН-аас үзэл санааны хоригдлууд, тэд хэлмэгдсэн гэж мэдэгдсэн. Өдгөө Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж суллагдсан бол, Н.Номтойбаяр шүүхээс оноосон ялаа эдлээд гарсан. Мөн Б.Болор, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж сулласан. Харин С.Баярцогтод оноосон 4,8 жилийн ялыг хүчингүй болгож, дахин шалгахаар болсон. Өнөөдөр тэрээр батлан даалтад гарахаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Харин М.Энхсайханд оноосон 4,6 жилийн ялаа тэрээр эдэлж байна.  Тэрээр “Хүүхдийн хорих анги”-д номын санч хийж байгаа ажээ. Тодруулбал, онц ноцтой хэрэг үйлдээгүй, хүнд хөдөлмөрийн улмаас эрүүл мэнд, амь нас нь хохирч болзошгүй гэх хүмүүсийг хорих ангиудын худаг, номын санд ажиллуулдаг гэх мэдээлэл бий. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой хүнээр дамжуулан, Ерөнхий Сайд асан М.Энхсайханд "Гэм буруугаа хүлээсэн өргөдлөө бичээд өгчих, чамайг уучлая" гэсэн хүсэлт дайсан. Гэвч тэрээр "Би ямар ч хэрэг хийгээгүй учраас хэнд ч ямар ч өргөдөл бичихгүй" гэсэн маш тодорхой хариултыг өгсөн гэж буй. Нөгөөтэй М.Энхсайханыг хохирол учруулсан гэх 55 сая төгрөгийг улсад төлбөл түүнд оноосон хорих ялыг 2 жил болгон бууруулах санал тавьсан ч тэрээр “би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Иймд тус мөнгийг төлөхгүй. Хэрэв төлбөл би гэмт хэрэг хийсэн болно” хэмээгээд татгалзсан гэдэг.