Дорнод аймагт шатахуун хадгалах савнаас нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Дорнод аймагт шатахуун хадгалах савнаас нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Өчигдөр /2021-07-21/ Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн “Чулуут” гэдэг газар шатахуун түгээх станцын 50 тонны шатахуун хадгалах савнаас хүний цогцос олджээ.

Дуудлага 07.21-ний өдрийн 08:50 цагт онцгой байдлын газарт ирсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ